BookShared
  • MEMBER AREA    
  • Санахгүй байна, гэхдээ сайхан байна (Утга зохиолын сэтгүүл №2)

    (By Тагтаа Паблишинг)

    Book Cover Watermark PDF Icon Read Ebook
    ×
    Size 26 MB (26,085 KB)
    Format PDF
    Downloaded 654 times
    Last checked 13 Hour ago!
    Author Тагтаа Паблишинг
    “Book Descriptions: Гадаа хавар хэдий нь иржээ. Ариун, гэгээн, шинийг амлан ахин дахин хөрснөөсөө мэндлэх дэлхий гарагийн хэдэн ч тэрбум дахь хавар юм. Гэлээ гээд хуучирсангүй. Гэгэлзүүлж, нэргүй догдлуулж, шалтгаангүй яаруулж, хуучин гунигийг минь шинэ ая дангаар сэтгэлд хөгжимдөнө. Улирал улиралд өөрийг нь тодорхойлох нэг өнгө байдаг даа. Зун ногоон, намар алтан шаргал, өвөл цагаан. Харин хаварт оноож хэлэх өнгө үгүй. Хаврын өнгө гэмээнэ буй бүхний өөрийнх нь өнгө мэт. Гэхдээ хаварт ямар ч улиралд байдаггүй үнэр бий. Салхивчаар орж ирэх хаврын үнэр уулын горхиноос ус амссан мэт, нялх үрийнхээ даахийг үнэрлэсэн мэт дотор цэлмээнэ. Хаврын үнэр бол урины үнэр, нялхын үнэр.
    Ямартаа ч дэлхий гарагт нэгэн шинэ хавар ирлээ. Уртаас урт (магад хар дарсан) зүүднээс ашгүй сэрсний дараах тайвшрал шиг урьд урьдынхаасаа шинэ санагдаж байна, энэ хавар. Ичдэг хярдаг амьтад биеэ шилгээн суниагаад үүр ичээнээсээ гарч ирэхтэй зэрэгцэн бид ч бас олон сар жил хөл хорин суусан орон гэрээсээ толгой цухуйж, нийтээр цогцлоосон амьдралынхаа хуучин хэв байдал руу гэрэвшингүй хөл тавьж байна. Урд хөршид маань дэлхийн энх тайвны төлөөх уриан дор таван тивийн хүмүүс цуглан ур чадлаараа өрсөлдөж, ялалт ялагдлын амтыг яг тэгшхэн хувааж хүртээд тарсан нь сая. Гэтэл долоохон хоногийн дараа л бид олимпын энэ зорилгын яг эсрэг зүгт хөдөлгөсөн хойт хөршийнхөө хуягт танкуудын цувааг зурагтынхаа дэлгэцээр тоолоод сууж байна. Монгол нутгийн уртаас урт өвлийг уясаан ирж буй энэ хаврын анхил үнэр газрын хаана хэний үрийн цусны үнэртэй холилдон орчныг будаж, айдас, ялагдал, уй гутамшгийг түгээн буйг тоолохуйяа бэрх. Уйтай. Ертөнц гэдэг ийм л учир замбараагүй, хаос аж.Хүмүүс уран зохиолыг хэтэрхий бодит бус, абсурд гэдэг. Гэтэл үнэндээ жинхэнэ амьдрал, бодит ертөнц шиг абсурд, утга учир нь үл олдох хаос үгүй билээ. Уран зохиол бол бодит ертөнцийн энэ хаосыг текстээр эмхэлж цэгцлэх гэсэн оролдлогуудын л нэг юм. Ертөнцийн утга учиргүйг текстээр эмхлэн утга оноох гэсэн хүн төрөлхтөний хэдэн мянганы эл хүчин зүтгэлд Монголын авьяас билигт охид, хөвүүдийн оюун тархи нэгэн жигүүрээр хүч хавсарч яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж итгэдгийн минь үр болж сэтгүүлийн минь бас нэгэн шинэ дугаар мэндэлж байна. Хөрсөө түрэн өндөлзөх шинэ хаврын нялх өдрүүдийн эхэнд бид хуудсаа түлхэн өмнө тань дэлгэгдэх шинэхэн сэтгүүлээ танд илгээлээ. Хавар бүхэнтэй хамт ирдэг шинэ итгэл, дахин сэргэлтийн тухай мөрөөсөл энэ дугаараас минь урины үнэр шиг сэнхийж, уншигчдын минь тархи оюуныг цэлмээгээсэй хэмээн хүснэ. Хаврын өнгө гэмээнэ буй бүхний өөрийнх нь өнгө буюу.”

    Google Drive Logo DRIVE
    Book 1

    Нүдний шилэнд үлдсэн зургууд

    ★★★★★

    Өлзийтөгс Л.

    Book 1

    Этгээд хүслийн цуглуулга

    ★★★★★

    Баясгалан Батсуурь

    Book 1

    Цаад эргийн давлагаа

    ★★★★★

    Б. Дэлгэрмаа

    Book 1

    Тарган муур

    ★★★★★

    Б.Батзаяа

    Book 1

    16 давхрын аглагт

    ★★★★★

    Г. Аюурзана

    Book 1

    Гоо үзэсгэлэн бол шарх

    ★★★★★

    Ж. Тэгшзаяа

    Book 1

    Violet Bent Backwards Over the Grass

    ★★★★★

    Lana Del Rey

    Book 1

    Siddhartha

    ★★★★★

    Hermann Hesse

    Book 1

    Аянгат цагийн тууж

    ★★★★★

    Galsan Tschinag

    Book 1

    Хишигт

    ★★★★★

    Халтар, Болор-Эрдэнэ

    Book 1

    Салхины нэр Ө

    ★★★★★

    Өлзийтөгс Л.

    Book 1

    Chronicle of a Blood Merchant

    ★★★★★

    Yu Hua

    Book 1

    Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн

    ★★★★★

    Мө. Батбаяр

    Book 1

    The Bridges of Madison County

    ★★★★★

    Robert James Waller

    Book 1

    Poems: Charles Bukowski (a collection of poems)

    ★★★★★

    Charles Bukowski

    Book 1

    แท็กซี่คันนี้รับส่งความหวัง ( 運転者)

    ★★★★★

    Yasushi Kitagawa

    Book 1

    South of the Border, West of the Sun

    ★★★★★

    Haruki Murakami

    Book 1

    To Live

    ★★★★★

    Yu Hua