BookShared
  • MEMBER AREA    
  • Заан залуудай

    (By Бямбын Ринчен)

    Book Cover Watermark PDF Icon Read Ebook
    ×
    Size 29 MB (29,088 KB)
    Format PDF
    Downloaded 696 times
    Last checked 16 Hour ago!
    Author Бямбын Ринчен
    “Book Descriptions: ОРШИЛ:
    Yvрийн туяа гэдэг тvvхэн роман анх vvсгэн бичихдээ, улсын сайн малчин Ширчин гэгчийн туулж єнгєрvvлсэн явдлы нь сонинд бичихийн улмаас, сонины товч мэдээнээ цухас гаргасан зvйлд тэр зоригт євгєний насан туршийн сонин явдлыг яахин багтааж болох ажээ. Чингээд, сэтгэлэг адил Зєвлєлтийн хєхдєєс зоригжуулсанд урмас орж, vvрийн туяаг бичин гvйцэх vес, надад нэгэн санаа тєрсєн нь :
    Манж дайчин улс, олноо єргєгдсєний Монгол улс, Монгол ард улс ын энэ гурван тєрийн нvvр vзсэн євгєдийн хорьдугаар зууны эхэн хагасыг бараг шувтартал vзэж єнгєрvvлсэн явдлы нь дvрслэн vзvvлсэн. Yvрийн туяанаас цаашлаж, тvvх юvгээн бvтээгч ард тvмнийхээ vе vеийн байдлаас нэг нэг роман бичиж, эртнээс Yvрийн туяа хvртэл vргэлжилсэн нэгэн цуврал роман бичиж vзвэл зvгээр юмсан гэж бодогдлоо. Зєвлєлтийн алдарт эрдэмтэн, академич, профессор багш нар минь , монгол хэл бичгийн шинжлэлд насаа зориулан оролдох хvн , дан ганц монгол хэл бичгээр хязгаарлавал, учир дутагдалтай болно. Зорин эрхэлсэн хэл бичгийн шинжлэлд гvйцэд гvнзгий оролдох гэвэл , хэл бичигтэй салшгvй холбоотой бєгєєд харилцан шvтэн барилдсан шинжлэлийн зvйлийг уйгагvй оролдож, аман зохиолын зvй, угсаатны зvй, эртний судлал, тvvх зэрэг зvйлийг судлалцах хэрэгтэй. Чингэвээс, сая учир бvрдээд, хэл бичгийн судлалд нэмэр оруулж болохын дээр , бас уг судалсан зvйлээс єєр тєрлийн юм бичихэд хэрэглэх зvйл бvрдэнэ гэж чин сэтгэлээс сурган соёсон нь , надад одоо л их тус болж, миний зохиолч сэтэртэй болсон нь ч мєн тvvнээс vндэслэсэн билээ. Чингээд, єдгєє vсэн буурал болж, насны наран хэлбийж буй vес, эрдэмтэн багш нарыг шvтэн олсон хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зvйн талаар гучин илvv жил оролдон цуглуулсан зvйлээ бие баахан танагтай байгаа дээр боловсруулан, амжиж авдаг бол, дуусган бичихийг мэрийхийн хажуугаар , тэдгээр цуглуулсан зvйлээс уран зохиолын зvйлд хэрэг болох юм єдий тєдий гарахыг тэвчин vл тvвдэх тул, цуврал роман бичих гэсэн санаагаа амжихын хирээр оролдож vзье хэмээн, хєндий цээжинд ургасан vзэгдлээ цааснаа буулгахдаа мєхєс биеийн алжаахыг хатуужин бичиж, хэдэн эхт юм vvсгэснээс, эхнээс нь дэс дараагаар нухаж vзье хэмээн , балар эртний чулуун зэвсгийн vеэс сэдэвлэсэн энэ Заан Залуудай гэдгийг урьдаар дуусгахаар зорилоо. Чулуун зэвсгийн vеийн манай дээдэс, єндєр євгєс, байгалийн тvмэн эрхшээлийн дунд чадал мєхєс, мэдлэггvйхэн, зэвсэг хэрэглэл нэн ядуу асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хvсэл мєрєєдєл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хvчин vзэгдлийн vнэн учрыг мэдэхгvй боловч, хєдєлмєрийн хvчээр мичнээс хvн болж, бидний олоогийн vед зvглэсэн анхны мєр гаргасан тэр vеийг лvрслэн vзvvлэхэд надад сонин санагдсан билээ. Эртний чулуун зэвсгийн vеийн хvний эдийн боловсролыг эртний судлалч нар нээн vзvvлж, аман зохиол, угсаатны зvйч хvмvvс, олон угсаатны утга соёлын зvйлийг харшуулан гаргаж, дэлхийн олон улсын дунд бусдын адил шатны хєгжилд хvрч завдаагvй аймаг угсаатны соёл боловсролын зvйлийг судалсан нь , чулуун зэвсгийн vеийн хvний эдийн боловсрол, утга соёлын хир хэмжээ тодорхой болсон vvнд , тэдгээр зvйлийг баримжаалан , монгол аман зохиол, угсаатны зvйн сэдвээс бас хэрэглэж найруулан бичсэн vvнээ, зохиолчын хувьд надад санаа байвч, чадал хvрэлцээгvй зvйл байж болох юм. Тийм зvйлд уучлахыг єчмvv.
    Балар эртний тvмэн харанхуйн vед бас буман мэдэхгvйн дунд оршиж байсан балрын хvмvvс, тэр мєртєє мєн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хєгжлийн зvг чадан ядан, унан дусан зvтгэж явсны нь уран саналгын vvднээс дvрслэн vзvvлж, тэр балар эртний хvмvvсийн дунд Европ зvгийн германы Неандерталын хєндийн балрын хvн, Дундад улсын Бээжингийн хvн гэж хvн судлалтан эрдэмтэн мєн эртний судлалтан эрдэмтэнд алдаршсан Ази, Европын хvний зэрэгцээгээр, мєн тэр хавилцаа vед нь манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч бидний єндєр євгє, чулуун зэвсгээ барин , аж тєрж, амь зууж явсны баримтыг Зєвлєлтийн эртний судлалч эрдэмтэн олж, Зайсан толгойн зvvн урд хормойд нь хvртэл чулуун зэвсгийн хvний орогнож байсан газар, чулуугаар vйлдвэрлэж байсан зэвсгий нь олсон тул, би германы Неандертал ч оролгvй, Бээжингийн балрын хvний орогносон газар чхvрч очилгvй, хаяанд маань тvмэн жилийн тэртээ оршиж байгсдын байдлаас дvрсэлж, vзье гэж зорин бодоод, сурах бичигтээ члуун зэвсгийн хvн гэж vздэг манай сургуулийн багацуулд ч энэ зvйл сонин байж юуны магад гэж бодож бичсэн хэрэг.
    Уншигч нєхєд, та бvхнээ ийнхvv зориулан бичсэн vvнийг юун гэж болгоосон сэтгэгдлээ надад харамгvй, шуудангийн 119 дvгээр хайрцагт бичиж, цаашдаа vvний хойд дахь цуврал болох vйлд минь тусална уу. Yvний тул, эл оршлын хэдэн vг бичин нуржлаа.
    Улаанбаатар, харагчин туулай жилийн
    хаврын тэргvvн сарын сайн єдрєє .”

    Google Drive Logo DRIVE
    Book 1

    Оройгүй сүм

    ★★★★★

    Лодонгийн Түдэв

    Book 1

    Tuesdays with Morrie

    ★★★★★

    Mitch Albom

    Book 1

    Сорхугтани

    ★★★★★

    Б. Сарантуяа

    Book 1

    Хадгаламж өлсөхөөс эхэлнэ

    ★★★★★

    Мөнгөн

    Book 1

    Notes from Underground

    ★★★★★

    Fyodor Dostoevsky

    Book 1

    The 48 Laws of Power

    ★★★★★

    Robert Greene

    Book 1

    Kafka on the Shore

    ★★★★★

    Haruki Murakami

    Book 1

    12 Rules for Life: An Antidote to Chaos

    ★★★★★

    Jordan B. Peterson

    Book 1

    Norwegian Wood

    ★★★★★

    Haruki Murakami