BookShared
  • MEMBER AREA    
  • Миний ажлын ноу-хау

    (By Oyungerel Tsedevdamba)

    Book Cover Watermark PDF Icon Read Ebook
    ×
    Size 26 MB (26,085 KB)
    Format PDF
    Downloaded 654 times
    Last checked 13 Hour ago!
    Author Oyungerel Tsedevdamba
    “Book Descriptions: Залуус өнөөдөр Монголдоо ажилд орж чадахгүй байна. Тэдэнд ажил зааж өгөх завтай эцэг эх, багш ч ховор болжээ. Ажил олж хийнэ гэдэг нь ажлын тухай анхны мэдэгдэхүүнгүй хэн бүхэнд бэрх зүйл. Тэр тусмаа ажлын дөргүй залуусаа яаж ажилтай болгох тухай бодогдох үед тэднийг янз янзын сургууль руу л мөнгө төлж явуулна. Ингээд гэртээ мөнгө өвөртөлж ирэх ёстой залуус тэтгэвэрийн эмээ өвөө, бага цалинтай ээж, ааваараа тодорхойгүй удаан хугацаагаар тэжээлгэсээр л байдаг. Сургуульд зааж өгдөггүй, зөвхөн тухайн ажлыг хийж үзсэн, ХИЙЖ чадсан хүнээс суралцсан эрдмийг «ноу-хау» (Know How) буюу үгчлэн орчуулбал «яаж хийхийг мэдэж авлаа» гэж нэрлэдэг. Ардын уламжлалт нэр томъёо нь «ажил хийх дөр» юм. Орчин үеийн олон улсын менежментийн бүхий л сурах бичигг энэ үгийг улс орон болгон орчуулалгүй шууд л англиар нь «ноу-хау» хэмээн хэрэглэх болжээ.

    Оюутан дүү Г.Идэр-Уугантай нэг өдөр ярилцаж суутал энэ номыг гаргах шинэ санаа гэнэт төрсөн юм. «Сургууль төгсөөд ажил олж хийе гэвэл яг юунаас эхлэх ёстой вэ, та ямар ажил хийж байсан бэ» гэж Уугаа маань асуулаа. Би түүнд маш энгийн үйлдэлтэй, жижиг албанаас ажлаа эхэлсэнээ ярьж байтал, «Манай ангийнхан бүгдээрээ сургууль төгсөөд том газар, том цалинтай ажилд орно гэж мөрөөддөг. Гэтэл та яаж яваад тэр жижиг ажлаасаа өдий зэрэгт хүрсэн бэ» гэж асуув.

    Оюутан дүүгийн энэ асуултын дараа залууст ажлыг яаж хийх «ноу хау»-г бичиж өгөх нь чухал юм байна гэж шийдэв. Дараа нь номынхоо эхний хэдэн хуудсыг надаас ажил мэргэжлийн талаар зөвлөгөө хүсч, е-мэйл бичсэн Э.Мөнхдэлгэр гэдэг оюутанд илгээж уншуулаад, «Ийм ном чамд тусалж чадах уу» гэж асуулаа. Оюутан хэд хоног таг чиг болсноо «Та номоо хурдан хэвлэн гаргах хэрэгтэй. Би таны номын анхны уншигчдын нэг байхаа амлаж байна. Ямар нэгэн саад тохиолдоход таны номоос үлгэр жишээ аван, урам зориг, эрч хүчтэйгээр хэрэг зоригоо бүтээх болно. Аавын тань хэлсэн үгнүүд надад зориулагдсан юм шиг санагдлаа» гэсэн догь үгтэй хариу бичсэн байлаа.

    Энэхүү номонд өөрийнхөө гүйцэтгэж байсан улс төрийн элдэв ажлын талаар бичсэнгүй. Улс төр, албан тушаалгүйгээр амьдрах олон гарц хорвоо дээр байгааг өгүүлэх нь миний номын нэг зорилго юм. Номыг маань уншаад миний хэзээ ч хийж чадахгүй бусад ажлын «ноу-хау»-гаа хүмүүс дэлгэж, залуустайгаа хуваалцсан ном гаргаасай гэж хүсч байна. Учир нь «ноу-хау»-гаар баялаг нийгэмд ажилчдынх нь хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг. Ноу-хау-гаа хойч үетэйгээ хуваалцдаггүй нийгэмд хүмүүс нэг дороо хий эргэсээр байдаг юм. Монголын нийгэм хурдацтай хөгжил рүүгээ жолоогоо эргүүллээ. Иймээс эцэг эхчүүд бид туулаад өнгөрүүлсэн ажлынхаа «ноу-хау»-г харамгүй хуваалцаж, залуусаа эрч хүчтэй, бүтээмж өндөртэй болоход нь туслах цаг болжээ. Өөрөөс нь зөвшөөрөл аваагүй оруулсан зарим хүний тухай мэдээллийг бичихдээ нэрийг нь өөрчилсөндөө хүлцэл өчье.”

    Google Drive Logo DRIVE
    Book 1

    A Year to Remember

    ★★★★★

    Hulan Nemekhbayar

    Book 1

    Сахар

    ★★★★★

    Л.Энхзул

    Book 1

    Lean In: Women, Work, and the Will to Lead

    ★★★★★

    Sheryl Sandberg

    Book 1

    Bonjour tristesse

    ★★★★★

    Françoise Sagan

    Book 1

    Цагаан бороо

    ★★★★★

    Баасангийн Наминчимэд

    Book 1

    Why We Sleep: Unlocking the Power of Sleep and Dreams

    ★★★★★

    Matthew Walker

    Book 1

    The Almanack of Naval Ravikant: A Guide to Wealth and Happiness

    ★★★★★

    Eric Jorgenson

    Book 1

    Tuesdays with Morrie

    ★★★★★

    Mitch Albom